Сото төсөл хэрэгжүүлэх хүсэлт илэрхийлээд буцлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Сото төсөл хэрэгжүүлэх хүсэлт илэрхийлээд буцлаа

Алдарт эдийн засагч, Перу Улсын Эрх чөлөө, ардчилал хүрээлэнгийн тэргүүн Эрнандо де Сото манай улсад хоёр дахь удаагаа айлчлаад өчигдөр буцлаа. Энэ удаад тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн юм. Эрнандо де Сото хоёр хоногийн айлчлалынхаа хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллагын удирдлагатай уулзаж, өмчийн бүртгэлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр уулзалт хийж, ярилцлага өгсөн юм. Үүнээс гадна түүний Монголд ирсэн нэг шалтгаан нь ядуу, эмзэг бүлгийн айл өрхийн эд хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, амьжиргааг нь дээшлүүлэх боломж олгох чиглэлээр өнгөрсөн жил Монгол Улсад хийсэн судалгааныхаа дүнг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулах байсан юм. Түүний удирддаг “Эрнандо де Сотогийн хүрээлэн” дэлхийн олон оронд энэ чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа. Эрнандо де Сото Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ эмзэг бүлгийн айл өрхийн эд хөрөнгийг бүртгэлд хамруулж, эдийн засгийн эргэлтэд оруулан амьжиргааг нь дээшлүүлэх чиглэлээр  Монгол Улсад бүрэн хэмжээний төсөл хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн байна.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж