Тулаанчид Хятадын тамирчидтай халз тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Тулаанчид Хятадын тамирчидтай халз тулалдана

Монголын тулааны спортын шилдгүүдийн эгнээнд багтах “Хүч” спорт хорооны тамирчин Д.Дамланпүрэв, “Ирвэс” клубын тулаанч Н.Отгонжаргал, Э.Соёлбаатар нар Хятадын тулаанчидтай нударга зөрүүлэхээр болжээ. Тодруулбал, БНХАУ-ын тулааны спортын холбоог төлөөлөн 63, 73, 83 кг-ын жингийн гурван тамирчин ирэх сард манай улсад ирж, дээрх гурван жингийн ангилалд Монголын тамирчидтай халз тулалдахаар болсон байна. Тулаан тавдугаар сарын 8-нд “АСА Цирк”-т болох бөгөөд fighting-ийн дүрмээр таван минутаар гурван үе үргэлжлэх юм байна. Мөн энэ өдөр Монголын тулааны спортын хөнгөн жингийн, тодруулбал, 60 кг-ын жингийн шилдэг найман тамирчны халз тулаан болно. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны “MGL-1” цуврал дөрөв дэх тэмцээний хүрээнд шилдэг найман тамирчин хасагдах журмаар өрсөлдөж, аваргаа тодруулах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж