Уул уурхайн салбарынхантай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарынхантай хамтарч ажиллана

Баянхонгор аймаг хөгжлийн тэргүүлэх гурван чиглэлээр уламжлалт мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарыг тодорхойлоод буй.

Газрын хэвлийн баялагийг ашиглах, байгальд халгүй өөрөөр хэлбэл хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж хөрөнгө босгох асуудал өнөө цагт чухлаар тавигдах болжээ. Энэ ч үүднээс том салбарыг зөв гольдролоор хөгжүүлэх шаардлагын улмаас Баянхонгор аймагт сүүлийн үед олон арга хэмжээ, үйл ажиллагаа зохиогдох болсон юм. Улирагч онд  “Хариуцлагатай уул уурхайн хамтын ажиллагаа”, “Хайгуулын үр дүн ба хонгор нутгийн хөгжлийн ирээдүй”, “Хариуцлагатай бичил уурхай” зэрэг томоохон зөвлөлгөөнүүдийг Баянхонгорт зохион байгуулсан. Аймаг орон нутаг, уул уурхайн салбарынхан, иргэд нэгдсэн байр суурьт хүрч хамтран ажиллавал эл салбарын өгөөж, үр дүн нэлээд байхыг албаныхан ярих болсон юм.

 2011 оны гуравдугаар сарын байдлаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 60 орд газарт 36 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа ажээ. Үүнээс алтны 55, нүүрсний дөрөв, барилгын материалын нэг орд газар байна. Мөн хайгуулын 181 тусгай зөвшөөрлийг 89 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа гэсэн мэдээлэл  ч байгаа юм.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж