Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Г.Уянгыг баривчиллаа

Сүхбаатарын талбайд Их хуралдайг зохион байгуулж буй гол хүмүүсийн нэг болох
АНАТХ-ний  Г.Уянгыг сая Баянгол дүүргийн цагдаагийнхан баривчилсан
байна. Ямар шалтгаанаар баривчилсан нь тодорхойгүй байна.

Үүнтэй зэрэгцэн ойрын өдрүүдэд Их хуралдайгаа үргэлжлүүлж байгаа “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн Улсын дээд шүүхийн дэргэд жагсч, Иргэний танхимын тэргүүн Ц.Амарсайханд сая шаардах бичиг гардууллаа. Хөдөлгөөнийхөн МАХН-ын нэрийн асуудлыг даруй шийдэж, МАХН-ыг бүртгэхийг шаардсан байна. Их хуралдайгаас гаргасан найман зүйлт тогтоолд энэ тухай тусгаад байсан юм.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж