Санхүүгийн салбарт хяналт тавьж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Санхүүгийн салбарт хяналт тавьж эхэллээ

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хорооны тусгай бүлэг /ФАТФ/ болох Олон улсын хамтын ажиллагааг хянах бүлэг /ICRG/ Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог өөрийн хяналтын хоёр дахь шатанд оруулахаар болжээ. Дээрх байгууллага нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх,  тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон улсын бодлогыг тодорхойлдог.

ICRG-ийн хяналт гэдэг нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог хангалтгүй хөгжүүлж байгаа улс оронд тавьдаг хяналт шалгуур юм байна.  Энэхүү хяналт нь prima facie review  буюу анхан шатны хяналт,  анхан шатны хяналтад хангалтгүй үнэлгээ авсан улс орнуудад хийх targeted review буюу хоёр дахь шатны хяналт гэсэн хоёр үе шатаас бүрддэг. Манай улс хоёр дахь үе шатад хамрагдаж байна.

Хэрвээ энэ хоёр үе шат бүхий хяналтын дараа тухайн улс орон дотооддоо тодорхой,  үр нөлөөтэй арга хэмжээ авсан нь нотлогдохгүй бол ICRG-гээс санал болгосны дагуу  “ФАТФ-ын хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-д оруулдаг  байна. Уг жагсаалтад нэр дурдагдсан улс орнуудтай санхүүгийн харилцаа тогтоохгүй байхыг бүх улс оронд уриалдаг аж.  Энэ арга хэмжээ нь олон улсын санхүүгийн системийг жагсаалтад орсон улс орнуудаас үүсэх мөнгө угаах,  терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс хамгаалах үндсэн зорилготой.  ФАТФ-ын гишүүн болон ФАТФ-ын зөвлөмжийг дагаж байгаа орнуудын бүх зохицуулагч байгууллага энэхүү жагсаалтыг өргөн хүрээнд ашигладаг ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж