Нийтийн бие засах газраар өдөрт 300 хүн үйлчлүүлдэг

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Нийтийн бие засах газраар өдөрт 300 хүн үйлчлүүлдэг

“Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт нээлтээ хийсэн нийтийн бие засах газар өдөрт 250-300 хүн үйлчлүүлдэг юм байна. Нийт 63 сая төгрөгөөр бүтсэн нийтийн бие засах газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг тусгай бие засах өрөөтэй бөгөөд тамхи татах хориотой цэвэрхэн очин бүрдүүлж чадсан гэнэ. Өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажилладаг энэ газар нэг үйлчлэгч нэг хамгаалагч буюу мөнгө хураагч ажилладаг аж.  Нэг удаа үйлчлүүлэх үнэ 200 төгрөг. Өдөрт 300 орчим хүн үйлчлүүлнэ гэдэг нийслэлд бие засах газар хэр хэрэгцээтэй байсныг харуулах биз. Дараагийн ээлжний бие засах газар хэзээ үүдээ нээж иргэдэд үйлчлэх нь тодорхойгүй ч ирэх долдугаар сард  дүүрэг бүр өвөл зунгүй ажиллах нийтийн бие засах газартай болно.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж