“Хан ресурс”, Засгийн газрын шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

“Хан ресурс”, Засгийн газрын шүүх хурал өнөөдөр болно

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Хан ресурс” компани Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаад гурван  сар гаруй хугацаа өнгөрч байна. Тус компани үйл ажиллагаа явуулах эрхийн лицензийг  хууль бусаар цуцалсан гэх үндэслэлээр Арбитрийн шүүхэд хандаж  Монгол Улсын Засгийн газраас 200 сая ам.доллар нэхэмжлээд байгаа билээ. Уг хэргийн урьдчилсан шүүх хурал өнөөдөр болох аж. Шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж “Хоган Ловеллс” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгч оролцохоор болсон байна.  “Хан ресурс” компани арбитрчаараа Канад улсаас НҮБ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л. Ив Фортьерийг сонгоод байгаа бол монголын тал Францын арбитирчийг сонгожээ. Арбитрийн шүүхэд энэ асуудлыг шийдэх, төлөөлөн оролцох Ажлын хэсгийн  ахлагчаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ажиллаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж