IPad-тай Медведевт RIM компани Blackberry бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

IPad-тай Медведевт RIM компани Blackberry бэлэглэв

Эдийн засгийн шинэчлэлийн хуралдаан дээр ерөнхийлөгч Дмитрий Медведевт Blackberry бүтээгдэхүүн үйлдвэрлэгч RIM (Research In Motion Ltd) компанийн тэргүүн Жеймс Лоуренс Балсилли шинэ компьютерийн Blackberry таблетийг бэлэглэжээ.

“Таныг iPad 2 дээр ажиллаж байхыг харлаа. Та манай шинэ төхөөрөмж дээр ажиллаад үзээрэй” гэж тэр бэлэг гардуулахдаа хэлжээ. Шинэ таблетийн худалдаа өнгөрсөн долоо хоногт АНУ, Канадад эхэлжээ. BlackBerry PlayBook-ийг iPad-ын хариу болгон гаргасан гэж шинжээчид хэлж байгаа юм. Шинэ бүтээгдэхүүний үнэ нь Apple-ийн бүтээгдэхүүний хамгийн доод үнийн хэмжээнд байх гэнэ.
PlayBook-ийг мэргэжлийн төвшний хамгийн анхны таблет компьютер гэж RIM нэрлэжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж