iPhone-ийн хэрэглэгчдийг мөрдсөн Apple-ийг торгоно

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

iPhone-ийн хэрэглэгчдийг мөрдсөн Apple-ийг торгоно

ФОТО: Reuters

Баварийн Засгийн газрын хувийн нууцыг хариуцсан төлөөлөгч Томас Краниг iPhone ба iPad хэрэглэгчдийн тухай баримтаа тодруулахыг Apple концернаас шаардсан тухай Süddeutsche Zeitung мэдээлжээ.

“Германд бизнес явуулж байгаа том компаниуд ч тус орны хууль дүрмээр явах ёстой” гэж тэр хэлснийг Deutsche Welle иш татсан байлаа. Apple шаардлагад нь хариу өгөхгүй бол америкийн корпорацийг 300 мянган еврогоор торгоно гэж тэр хэлсэн байлаа. Guardian ба The Wall Street Journal сонинуудад өмнө бичиж байснаар iPhone утаснууд ба Android нь хэрэглэгчдийн дуудлага хаанаас ирж буйг буюу хаа байгааг нь Apple ба Google-д мэдээлж байжээ. Google ба Apple смартфонуудын хэрэглэгчийн хөдөлгөөний тухай мэдээллийг цуглуулан үйлчилгээний зах зээлд гарах үедээ ашиглаж байсан гэнэ. Одоо Аррle-ийн зах зээлийн эргэлт нь 2,9 тэрбум ам.доллар байгаа билээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж