Байнгын хороодын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаан болно

УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн ч байнгын хорооны хуралдаан болох аж. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хилийн хяналтын байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хороодын 2009 оны 13, 45, 12 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг сонсоно.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагт зарлагджээ. Түүгээр Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагт эхэлнэ. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, /УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн/, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, /УИХ-ын гишүүн Л.Болд нарын өргөн мэдүүлсэн/-ийн  анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж