Дээд шүүхийн дэргэд жагсаал болж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн дэргэд жагсаал болж байна

Намаа бүртгүүлэхээр хөөцөлдөөд хоёр сар болж буй МАХН-ын гишүүд Дээд шүүхийн дэргэд жагсч эхэллээ. Тэд Эрх чөлөөний талбай дээр цугларан Дээд шүүх рүү очиж байгаа бөгөөд 150 орчим хүн болоод байна. Орон нутгаас ирсэн гишүүд аймаг аймгаараа хаягаа барин жагсчээ.

Тэд Улсын дээд шүүхийн ерөнхий шүгч Л.Зоригттой уулзах хүсэлт тавьж буй аж. УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Б.Өрнөхбаяр нар Дээд шүүхийн байр руу орж ерөнхий шүүгчтэй уулзах хүсэлт тавьжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж