Хүүхэд өөрчлөлтөөс айдаг

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хүүхэд өөрчлөлтөөс айдаг

Хүүхэд өөрчлөлтөөс айдаг. Дассан орчин, хүмүүсээс салах нь тэдэнд аймшигтай санагддаг аж. Хүүхэд хөлд оруулах аав ээжээс багагүй хүч чармайлт шаардана. Гэхдээ хүүхэд өөрөө хөлд орохыг хүлээх хэрэггүй.

Хүүхэдтэйгээ ярилц
Хүүхэд нэг л өдөр том болж, биеэ даахыг хүлээснээс эхний алхмыг зааж өг. Хүүхэд чинь ойлгомжгүй хэцүү нөхцөл байдалд орвол үүнийг эерэгээр хүлээж авахад тусал. Хүүхэд зөрүүдэлсэн ч тэвчээртэй бай.

Хүүхдээ өөр орчинд дасахад тусал

Шинэ газар руу нүүхдээ хүүхдэд таалагдаж буй эсэхийг хамгийн түрүүнд ажигла. Мэдээж энэ нь таны эхнэр, нөхөр та хоёрын шийдвэр байх боловч хүүхэд орчин нь өөрчлөгдөх гэж байгааг ойлгуулах нь чухал.

Дуртай тавилгыг нь бүү өөрчил
Шинэ байшинд нүүж орохдоо хүүхдийнхээ дуртай тавилгыг заавал авч яв. Хүүхэд нэг хэсэгтээ л өөрийнхөө юмыг хаях, бусадтай хуваалцах дургүй байдаг. Тиймээс хүүхдэд өөрийн гэсэн аяга, дэр, сандал байхыг  бүү эсэргүүц. Хүүхдэд өөрийн гэсэн өмч байх нь цэгцтэй, хямгатай байхад тусална.

Хүүхдэд зориулсан хуваарь
Хүүхдэд зориулж хуваарь бий болгох нь цаг баримталж сурах, эрт биеэ даахад тусална. Өглөө босох, гэрээ цэвэрлэх, аяга тавгаа угаах, даалгавраа хийх тусгай хуваарь бий болгож мөрдүүл. Ялангуяа сургуулийн насны хүүхдэд төлөвлөгөө гаргаж сурах маш чухал. Гэхдээ таны гаргасан хуваарь хүүхдийг залхаах биш, сонирхолтой байх ёстой гэдгийг сануулъя.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж