Wikileaks Гуантанамогийн шоронгийн талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Wikileaks Гуантанамогийн шоронгийн талаар мэдээлэв

Дуулиантай сайт Wikileaks онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьж
байгаа Гуантанамогийн шоронгийн талаарх 779 нууц файлуудыг нийтэлсэн байна.
Ойрын
саруудад шоронгийн бүх хоригдлуудын тухай материалыг ил гаргана гэж уг сайт мэдэгджээ.

Шинэ материалуудаас харахад Гуан­танамогийн шоронд Орос
зэрэг арван орны тусгай албаныхан очин гэмт хэрэгтнүүдээс байцаалт авч
байсан гэнэ.

«Уригдагчдын дунд 
алжир, иордан, йемен, хятад, кувейт, марокко, орос, сауд, таджик ба
тунисчууд байлаа. Тэд хоригдлуудын жинхэнэ нэр хаягийг тогтооход тус болсон
гэнэ. Зөв­хөн Саудын тусгай албаныхан он­цын аюултай гэх 37 хүний нэрийг
тог­тоож
өгсөн гэнэ. Хятадууд ба оро­сууд баривчлагдсан байсан уйгар,
узбекчуудыг буцаан өгвөл мөрдөн шийтгэнэ гэдгээ амласан бай­жээ.  
Оросын харьяат Кафкас гэг­чийн мэ­д
үүлэг амеркчуудаас гадна оросуудад тустай байсан гэнэ. Оросын тусгай хүчний
ажилтнууд т
үүнийг Гуантанамод 2002 онд байцааж байжээ. Түүнээс авсан
мэдээллээ ху­ваал­цана гэж оросууд амласан учир т
үүнийг хожим Оросын
талд шилж
үүлсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж