Ардын урлагийн их наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Ардын урлагийн их наадам эхэллээ

Монголын уламжлалт урлагийн ардын авъяастнуудыг тодруулж, уран бүтээлийг
нь дэмжиж олон нийтэд таниулах зорилготой Ардын урлагийн их наадмын
анхан шатны шалгаруулалтыг хөдөө орон нутагт эхэллээ.

БСШУ-ы сайдын тушаалын дагуу зохион байгуулж буй энэхүү наадмын
шалгаруулалт аймаг, бүс, нийслэл, улсын гэсэн шатлалтай болох аж. Ардын
авъяастнуудыг яруу найраг, уртын дуу, үндэсний хөгжим, уран дархан зэрэг
14 төрлөөр ирэх сард шалгаруулж, улсын хэмжээний наадамд оролцох эрх
олгох юм. Наадмын шилдгүүд долдугаар сард тодрох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж