Тогооч нарын уралдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Тогооч нарын уралдаан болов

1961 онд
“Улаанбаатар” зочид буудал байгуулагдсанаар Монгол Улсад орчин үеийн
зочид буудлын түүх эхэлжээ. Уг зочид буудал хожим Монголын анхны таван
одтой буудал болсон юм. Анхны гэгдэх олон алдрын эзэн “Улаанбаатар”
зочид буудал байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус
зочид буудлын тогооч, зөөгчдийн дунд мэргэжлийн уралдаан зохион
байгууллаа.

Монгол
Улсын үйлчилгээний салбарын дүр төрхийг тодорхойлдог уг байгууллагаас
анх удаа зохион байгуулж буй урал даанд 20 тогооч, 25 зөөгч оролцож ур
чадвараа сорьсон юм. Энэ үеэр мастер болон нэгдүгээр зэрэгтэй тогооч тус
бүр нэг шинэ хоол зохиож, үйлчилгээнд гаргахад бэлэн болгох даалгавар
биелүүлсэн.

Харин
ll, lll зэрэгтэй тогооч нар нэр заасан хоол хийж чадвараа харуулав.
Зөөгчдийн ур чадварыг франц үйлчилгээ буюу гар дээрээс хэрхэн үйлчилж
буй, ширээ яаж зассанаар нь дүгнэсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж