Морин хуур заах сургалтын төвтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Морин хуур заах сургалтын төвтэй боллоо

Морин
хуур, хөөмий, уртын дуу заах “Урлахуйн танхим” сургалтын төв үүд хаалгаа
нээлээ. Тус төвийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт хуурч
П.Тэмүүжин, дүү П.Мөнхжингийнхөө хамт байгуулжээ.

П.Тэмүүжин
Төрийн шагналт, алдарт морин хуурч Г.Жамъян агсны нэрэмжит Морин
хуурчдын олон улсын уралдааны тэргүүн байрын хошой шагналтай. Мөн
“Урлагийн олимп”-оос алтан медаль хүртэж байсан юм. Дүү Д.Мөнхжин нь
ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Өсвөрийн мэргэжлийн морин хуурчдын
уралдааны тэргүүн, Мэргэжлийн морин хуурчдын гуравдугаар уралдааны III
байрын шагналтай. Тэд урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч
Ц.Пүрэвхүүгийн хөвгүүд.

Аавынхаа
уран бүтээлийг үргэлжлүүлж, багш нарынхаа сургаалаар хуурчийн ур
чадвараа дээшлүүлж яваа П.Тэмүүжин Монголын анхны мэргэжлийн хөөмийч.
“Урлахуйн танхим” сургалтын төв хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж,
мэргэжлийн сурах бичгээр хангагдсан аж. Сургалтын төвийн нээлтэд төрийн
хан хуур урлаач Д.Уламбаяр, СУИС-ийн багш, Б.Мөнхтүвшин, нийслэлийн Соёл
урлагийн газрын мэргэжилтэн Д.Мэндсайхан нар оролцов.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж