Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг маргааш хийхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг маргааш хийхээр боллоо

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэдэн удаагийн чуулган дамжуулан хойшлуулаад байгаа билээ. Тэгвэл уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргааш хийж эхлэх гэж байна. Маргааш хуралдах УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн хоёр төслийг зэрэг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг буюу эрхэм гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан төслийн зэрэгцээ эрхэм гишүүн Л.Болд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөн хэлэлцэх гэж байна. Үүнтэй зэрэгцүүлээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх ажээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж