
Sony Computer Entertainment өөрийн PlayStation Network системийг сайжруулж байгаа тухай Sony компанийн Харилцаа холбооны салбарын захирал Патрик Сейболд мэдэгдлээ. Энэ сарын 20-ноос хойш энэ сайт ажиллахгүй байгаа бөгөөд эхний үед техникийн гэмтэлтэй гэж зарлаж байсан юм. Харин 22-нд сүлжээ хакер халдлагад өртсөн тухай мэдээлсэн.
Энэ хугацаанд Sony PSN дахин ийм эрсдэлд орохгүй байхаар серверийн бүтцийг сайжруулах тал дээр ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн сервер хэвийн ажиллаж эхлэх юм.
Н.Тунгалаг