
Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс өнгөрсөн онд прокуроруудын бичсэн эсэргүүцлийн биелэлт, хууль зүйн үндэслэл, шалтгааныг судалсан байна. Уг судалгаанд дурдсанаар өнгөрсөн оны хагас жилийн байдлаар улсын яллагч давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд 211 эсэргүүцэл бичсэн ба тэдгээрийн 141 нь биелж, 70 эсэргүүцлийг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Улсын яллагч болон дээд шатны прокурорын бичсэн 211 эсэргүүцлийн үндэслэлийг авч үзэхэд, шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлээр 102 хэрэгт прокурор эсэргүүцэл бичсэн байна.
Н.Түвшин