Баянзүрх дүүргийн прокурорын газрынхан саяхан Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн таван мөрдөн байцаагч, есөн хэрэг бүртгэгчид хариуцлага тооцжээ. Тус газрын харьяа Цагдаагийн хэлтсийн зарим хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар байцаан шийтгэх ажиллагааны явцад Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон тул ийн хариуцлага тооцоход хүрчээ.
Н.Түвшин