Төрийн ордонд номын үзэсгэлэн худалдаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд номын үзэсгэлэн худалдаа гарлаа

Төрийн ордонд өнөөдөр “Интерном” номын дэлгүүр, “Мон судар” хэвлэлийн газраас номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ үеэр хөнгөлөлттэй үнээр ном борлуулж, захиалга авч байгаагаас гадна шилдэг 100 номын танилцуулга хийж байгаа юм байна. Дэлхийн уншигчдын хамгийн шимтэн уншиж буй номыг Монсударынхан мэдэрч монголчууддаа тэр даруй орчуулан хүргэж байгаагаараа онцлог ажээ.

Адам Харт-Дэвисийн редакторлосон “Дэлхийн түүх”, Х.Клинтоны “Миний амьдрал” зэрэг номоос гадна дэлхийн сонгодог уран зохиолын номуудыг өргөнөөр сурталчилж байна. А.Дюмагийн “Шадар гурван цэрэг”, “20 жилийн хойно”, “Бражелон бээл”, “Монте Кристо гүн”, Ги де Мопассаны  “Хонгор найз”, О.Бальзакийн “Эцэг Горио”, М.Твений “Жонон гуйлгачин хоёр”, “Том Сойерын адал явдал” зэрэг олон сонгодог бүтээлийг Төрийн ордны ажилтнууд ихэд сонирхож байв.

Эрхэм гишүүн Д.Оюунхорол, С.Оюун, Ч.Сайхан билэг, Су.Батболд, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар өнөөдөр олон ном худалдан авчээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж