Жагсагчид Төрийн ордныг гороолов

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Жагсагчид Төрийн ордныг гороолов

МАХН, “Эх орон, шударга ёс” хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа “Их хуралдай” буюу эсэргүүцлийн цуглаанд оролцогчид төрийн ордонг тойрон гороолж байна. Өвгөд, хөгжшид голдуу оролцсон 100 шахам хүн төрийн ордны зүүн хаалган дээр ирж, Засгийн газрыг огрцуулах шаардлагыг тавьж байна.

Өнгөрөгч долоо холногт Улаанбаатар Паласт хоёр өдөр хуралдсан “Их хуралдай”-гаас “Гуравдугаар тогтоол” гээчийг гаргаснаа өчигдөр төрийн ордонд УИХ, Засгийн газарт хүргүүлж, хуралдайд оролцогчид нь хотын төв талбайд нүүдэллэн ирээд байгаа нь энэ.

Уг тогтоолд нь,

-Авлигад идэгдсэн Засгийн газар сайн дураараа огцрох,

-УИХ Засгийн газартай хариуцлага тооцож, огцруулах, огцруулж чадахгүй бол УИХ өөрөө тарах,

-Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах,
-Тавантолгойн ордыг 100 хувь төрийн мэдэлд авах,

-МАХН-ын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгэж авах,

-МҮОНТВ-ыг Засгийн газрын эрхшээлээс гаргаж, ард түмний мэдэлд өгөх зэрэг шаардлага тавьсан билээ. 

Жагсаалд оролцогчид дээрх шаардлагынхаа хариуг албан ёсоор авах хүртэл Сүхбаатарын талбайд эхлүүлсэн “Их хуралдай” гэгчийг үргэлжлүүлэх бололтой.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж