Монголын циркийн урлагийн нэвтэрхий толь хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Монголын циркийн урлагийн нэвтэрхий толь хэвлэгджээ

Монгол
циркийн 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд өнгөрсөн
жилээс эхлэн зохион байгуулах арга хэмжээгээ төлөвлөж эхэлсэн. Өнгөрсөн
сард Залуу циркчдийн тэмцээн, “Монгол алиалагч 2011” наадам зохион
байгуулсан бол уржигдар сүлд дуу болон Монголын циркийн урлагийн
нэвтэрхий толь бүтээснээ танилцуулав.


Нэвтэрхий толийг “Angels” төвийн захирал, цирк судлаач Ё.Батболд
эмхтгэсэн бол циркийн сүлд дууны шүлгийг яруу найрагч Д.Ган-Очир,
хөгжмийг Г.Энхбаяр бичжээ.

“…Цэцэн хошин алиалагч нь хайр татсан

Шидэт увдист илбэчид нүд баясгасан

Уран нугараач охид нь гайхал төрүүлсэн

Уйдах завгүй үзэсгэлэнт цирк ирлээ…”

гэсэн
үгтэй эл дууг “Circus Mongolia Khadgaa” циркийн захирал, алиалагч
Ч.Хатанбаатар, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа нар дуулжээ.

Түүнчлэн Ч.Хатанбаатарын дуулсан “Гэгээн агуу цирк минь” дууны үг, аялгууг Д.Ган-Очир, Г.Энхбаяр нар бүтээсэн юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж