Бизнес эрхлэгчдийн дарамт багасна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчдийн дарамт багасна

Бизнес эрхлэгчдэд тулгардаг олон бэрхшээл аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлэхээс эхэлдэг. Улсын бүртгэлийн гэрчилгээ авахын тулд 128 төрлийн хураамж төлөхөөс эхлээд олон лавлагаа, тодорхойлолт авахад ихээхэн цаг, мөнгө зарцуулдаг байв. Тэгвэл энэ хүндрэл чирэгдлийг багасгах үүднээс холбогдох байгууллагууд багагүй ажил хийжээ. Дээрх 128 төрлийн хураамжийг 53 болгон цөөрүүлснээс гадна аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгүүлэх маягтыг онлайн хэлбэрт оруулсан байна.
Бизнес эрхлэгчдэд мэргэжлийн хяналтын шалгалт багагүй чирэгдэл учруулдаг. Үүнийг хөнгөвчлөхийн тулд хяналт, шалгалтын тогтолцоог өөрчилжээ. Засгийн газраас санаачлан Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар мэргэжлийн хяналтын шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хийх болсон юм. Энэ нь аливаа бизнес эрхлэгч хууль, журам зөрчиж эрсдэлтэй алхам хийхгүй бол хяналтын байгууллага түүнд итгэл үзүүлж, байнга шалгаж чирэгдэл учруулахгүй гэсэн үг. Мөн ”check list” буюу хяналтын картыг нэвтрүүлснээр мэргэжлийн хяналтынхан ямар чиглэлээр шалгахаа тодорхой мэдэгддэг болсон байна. 

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж