Jolie LV-тэй 10 саяын гэрээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Jolie LV-тэй 10 саяын гэрээ хийжээ

Дэлхийн хамгийн дур булаам уруултай эмэгтэйгээр удаа дараа шалгарсан Холливуудын А зэрэглэлийн жүжигчин Angelina Jolie тансаг зэрэглэлийн загварын ордон Louis Vuitton-ы шинэ нүүр царайгаар ажиллахаар болжээ. Жүжигчин бүсгүй энэхүү гэрээнийхээ төлбөрт 10 сая доллар авсан тухай DailyMail сайтад мэдээлсэн байна.

Уг загварын ордон өмнө нь дуучин Madonna, Jennifer Lopez зэрэг алдартнуудтай хамтран ажиллаж байсан ба Angelina Jolie зар сурталчилгааны зураг авалтаа дараагийн долоо хоногоос эхлэх гэнэ. Уг зураг авалтын гэрэл зурагчнаар Annie Leibowitz ажиллах аж.

Энэ нь хатагтай Angelina Jolie-гийн загварын брэндтэй хамтран ажиллаж байгаа анхны ажил нь биш юм. Тэрбээр St John-тэй 2005 оноос эхлэн өнгөрсөн оныг хүртэл гэрээтэй ажилласан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж