Eva Longoria шинэхэн амрагтайгаа амрав

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Eva Longoria шинэхэн амрагтайгаа амрав

Олон шинэ ажил эхэлсэн завгүй хоногуудын дараа “Яахаас ч буцахгүй эзэгтэй” Eva Longoria залуухан амраг Eduardo Cruz-тэйгээ Мексикт очиж амарчээ.
Өдгөө 36 настай үзэсгэлэнт бүсгүй өөрийг нь хуурсан нөхрөөсөө салснаас хойш улам гялалзаж эхлээд байгаа ба хамгийн сайн найз жүжигчин Penelope Cruz-ын дүү 26 настай  Eduardo Cruz-тэй болзож эхлээд байгаа юм.

Хосууд Кабо дахь тансаг зэрэглэлийн амралтад буудалласан ба хамтдаа наран шарлагын газарт байхад нь өлөн нүдтэй гэрэл зурагчид зургийг нь авч амжжээ.
“Тэдний харилцаа зүгээр найз нөхдийнхөөс гүнзгийрсэн. Тэд бие биендээ маш их таалагддаг. Тэд одоо жаргалтай байгаа” хэмээх хосуудын ойрын эх сурвалж нь America"s People сэтгүүлд мэдээлсэн байна.

Eva Longoria “Rachael Ray Show”-д оролцох үеэрээ “Би хүүхэдтэй болж, ээж байхын жаргалыг мэдрэхийг хүсч байна” хэмээх ярьжээ. Энэхүү ярианаас нь болж түүний залуухан амрагаасаа хүүхэд төрүүлнэ хэмээн хэвлэлүүдээр шуугиж эхлээд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж