Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Энэтхэг сагсчин WNBA-д

Нэгдсэн улсын мэргэжлийн спортууд дэлхийд алдартай. Тиймээс ч олон улсын шилдэг тамирчид Америкт цугладаг. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг нь ч NBA-ээс дутахгүй даяарчлагдсан. Харин тэнд Энэтхэгийн сагсан бөмбөгч байхгүй аж. Тиймээс Гийту Анна Хосе тус лигт тоглосон анхны Энэтхэг сагсан бөмбөгч болохын тулд шаргуу бэлтгэж байна. Энэ жил 25 настай тоглогч “Чикаго Скай”, “Лос-Анжелес Спаркс”, “Сан-Антонио Силвер Старс” багуудын бэлтгэлд хамрагдсан бөгөөд түүнийг аль баг авах нь найм хоногийн дараа шийдэгдэх юм. Хэрэв түүний хүсэл биелвэл улсынхаа спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмнэ.

Хосегийн хувьд Энэтхэгийн сагсан бөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг хангалттай бичиж дөнгөсөн бөгөөд Азийн аварга шалгаруулах сүүлийн хоёр жилийн тэмцээнд онооны лидер болсон юм. Энэтхэг улсад бослон 2009 оны тэмцээнд тэрбээр 22 оноо дунджилж байсан бөгөөд баг нь 12 багаас зургадугаар байрт оржээ. Тэрбээр Австралийн “Рингвуд Хаукс” багт гурван улирал мэргэжлийн төвшинд тоглосон. Тиймээс шат ахихыг хүсэн АНУ-д ирээд байгаа гэнэ.

Хосегийн Австралид тоглох боломж нь 2006 онд ногоон тивд болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээний үеэр олдсон гэх. Тухайн үед Энэтхэг тоглогчид WNBA-ын од Лорин Жэксоны эсрэг тоглох боломж олдсон бөгөөд тэр цагаас түүний хилийн чанадад тоглох мөрөөдөл нь эхэлсэн байна.

Энэтхэгийн сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Трой Жастис түүнийг бүх талаар дэмжин ажиллаж байгаа гэнэ. Ноён Жастис “Хэрэв түүний зорилго бүтвэл манай улсад сагсан бөмбөг тоглодог 4.5 сая тамирчдад их итгэл, найдвар өгөх болно” гэсэн байна.

Азийн томхон улсаас мэргжлийн лигт тоглодог тоглогч төрөөгүй байгаа ч энэ жил 15 настай хэрнээ 218 см өндөртэй Сатнам Синг Бамар хүүг NBA-ын багууд эртнэс сонирхож байгаа. Харин түүнээс нутгийнх нь эгч цахиур хагалах магадлалтай байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж