“Аида” дуурийн хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

“Аида” дуурийн хурал хойшилжээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид шинэ бүтээл “Аида” дуурийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулах байсан нь хойшилжээ. Тэд хэвлэлийн хурлаа маргааш болгож хойшлуулсан байна. Маргаад УДБЭТ-т болох “Аида” дуурийн хэвлэлийн хурлын үеэр тайзны зураг, ОХУ-ын удирдаач А.П.Чепурнойгоос ярилцлага авах боломжтой гэнэ.

УДБЭТ энэ улиралд Ж.Вердийн “Аида” дуурийг тавихаар бүтэн жилийн турш бэлтгэж байгаа аж. Дэлхийн шилдэг дуурьтай танилцах өдөр энэ сарын 30. Энэхүү дуурийг найруулахаар ОХУ-ын Ардын жүжигчин, Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной Б.Сэргэлэн захирлын урилгаар Монголд ирж ажиллаж байгаа юм. Харин туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Б.Дамдинсүрэн, ерөнхий удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун, бүжгийг Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, продюсерээр УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, зөвлөхөөр УДБЭТ-ын дэд захирал Д.Баатар нар тус тус ажиллаж байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж