Сирид мөргөлдөөний үеэр 25 хүн эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Сирид мөргөлдөөний үеэр 25 хүн эрсэджээ

Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадийн гаргасан шийдвэрийн дагуу Сирийн эрх баригчид өчигдрөөс эхлэн босогчдын эсрэг армийнхаа зэвсэглэлд байдаг Оросын Т-55 танкаар дэмжүүлэн олон мянган цэргийг илгээсэн байна. Армийн энэ их хүч бослого тэмцэл хамгийн өргөн хэмжээгээр гарч буй Дераа хот болон нийслэл Дамаск хотын ойр орчмын дагуур суурингуудаар босогчдын эсрэг гал нээж довтолж байгаа гэнэ. Өчигдрөөс эхэлсэн энэ тулааны дараа сүүлд гарч байгаа мэдээллээр бол 25 хүн алагдсан гэж ВВС мэдээлж байна. Мөн зарим нэг гэрчийн мэдээлснээр бол танк болон цэргийнхэн бүх чиглэлд замбараагүй гал нээж байжээ.

Сирийн эрх баригчид босогчдод хүчирхийллийн ийм аргаар хандаж, тэдэнтэй дайн зарлаж байгааг АНУ-ын ерөнхийлөгч эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Сирийн дээд тушаалын удирдлагуудын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бололтой. Мөн Их Британи эзэрг Европын орнууд ч Сирид болж байгаа хүчирхийллийг зогсоохын тулд шаардлагатхай арга хэмжээ авахаа мэлдэгдэж эхэллээ. Хамгийн сүүлд өгч байгаа мэдээллээр бол босогчдын эсрэг Сирийн армийн 5000 гаран цэрэг, долоон танк байлдааны ажиллагаа явуулж эхлээд байгаа аж.

Видеог ЭНД дарж үзнэ үү


М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж