Залуу начин Ц.Содномдорж түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Залуу начин Ц.Содномдорж түрүүлэв

Монгол улсад Циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Дарийн Дамдиныг хүндэтгэн дурсах барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уг барилдааныг Циркийн урлагийн нэгдсэн холбоо, Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулжээ.

Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хороо, Замын-Үүдын шалган нэвтрүүлэх 0108 дугаар анги, “Монос” группын бөх уран барилдаант, улсын залуу начин Цэдэвийн Содномдорж түрүүлж,  Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0166 дугаар анги, “Газар холдинг” компанийн бөх улсын заан Баттулгын Соронзонболд үзүүрлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж