“Voice” групп алтан цомын эзэд болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

“Voice” групп алтан цомын эзэд болжээ

Ардчилсан Солонгос улсад энэ сарын 9-19-ний хооронд 27 дахь удаагийн “Хаврын баяр” олон улсын урлагийн наадам болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаас “Voice” хамтлаг, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Баярмаа нар амжилттай оролцоод ирлээ.Наадмын Гран при буюу алтан цомыг “Voice” групп эх орондоо авчирчээ. “Хаврын баяр” олон улсын урлагийн наадамд нийт 19 орны 500-гаад уран бүтээлч оролцжээ. “Voice” групп тус наадамд “Монгол”, “Voice of Mongolia”, “The Phantom of the opera” зэрэг мэргэжлийн дуугаар өрсөлдсөн байна.

Сонирхуулахад тус хамтлагийнхан ирэх сард Европын орноор аялан тоглолт хийх байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилсон байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж