Зураачийг Берлиний их сургууль урьсан байжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Зураачийг Берлиний их сургууль урьсан байжээ

Хятадын зураач, хүний эрхийн төлөө тэмцэгч Аи Вэйвэй хоригдсон хэвээр. Хонконг руу нисэх гэж байсан онгоцноос энэ сарын 3-нд саатуулагдсан түүнийг өмнөд хөршийн Засгийн газар эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгээс өөр тайлбар өгөхгүй байгаа. Харин өчигдөр Берлиний урлагийн их суургууль түүнийг багшлахыг урьсан байсан тухайгаа мэдэгдлээ.


Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш их сургууль түүнтэй дээрх саналын талаар ярилцсан бөгөөд зураач Берлинд өөрийн урланг нээх бодолтой байгаагаа хэлж байжээ. Түүний алдарт “Наранцэцгийн үр” нэртэй инстоляцийн бүтээл гар аргаар хийсэн хэдэн сая шаазан үрнээс бүтдэг билээ. Уг бүтээлийг Лондонгийн “Тэйт” орчин үеийн урлагийн галерейд энэ өдрүүдэд сонирхуулж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон дуудлага худалдаагаар энэ бүтээл 570.8 мянган ам.доллар хүрсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж