Гадаад харилцааны сайдын нэрэмжит олимпиад болов

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны сайдын нэрэмжит олимпиад болов

Гадаад харилцааны сайдын нэрэмжит “Хэлтэй бол хөлтэй“ англи хэлний улсын олимпиад найм дахь жилдээ Орхон аймгийн “Орхон” цогцолборт зохион байгуулагдсан байна. Монгол Улсын Засгийн газрын Боловсролын Үндэсний хөтөлбөр, англи хэлний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг тус олимпиадад энэ жил таван аймгийн 13 сумын 5-11 дүгээр ангийн нийт 480 сурагч оролцсон нь хамрагдсан сумын тоогоор олон байснаараа өмнөх жилүүдийн олимпиадаас онцлог болжээ. Мөн анх удаа Олон улсын англи хэлний багш нарын холбооны мэргэжилтнүүд ирж ярианы шалгалт авсан аж.

Олимпиадын дүн гарахад шилдэг багшаар “Орхон” цогцолборын багш Ё.Эрдэнэчимэг дөрөв дэх удаагаа, шилдгийн шилдэг сурагчаар Дархан-Уул аймгийн 19 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч Б.Цэнгүүн нар тус тус шалгарчээ. Мөн Орхон аймгийн “Билиг-Оюу” сургууль найм дахь жилдээ оролцож, анх удаа хүрэл, мөнгөн медаль хүртжээ. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж