Гурван байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Гурван байнгын хороо хуралдана

Хуваарийн дагуу өнөөдөр гурван байнгын хороо хуралдахаар цаг товлогджээ. Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус бүр хийх ажээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай болон Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Үндэсний татварын ерөнхий газрын даргын мэдээллийг сонсох юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж