Ойн бодлого боловсруулах судалгааны багийнхан баруун аймгуудад ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Ойн бодлого боловсруулах судалгааны багийнхан баруун аймгуудад ажиллав

Ойн бодлого боловсруулах судалгааны багийнхан баруун бүсийн аймгуудад ажиллаад ирэв.

Монгол орны ойн сан 1,3 тэрбум шоо метрээр хэмжигддэг. Ойн сангийн жилийн дундаж өсөлт 10 сая шоо метр. Үүнээс үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох модны нөөц 300 сая шоо метр. Одоогийн байдлаар  улсын хэмжээнд огтолж байгаа модны нийт хэмжээ 1 сая шоо метр. Манай ойн сангийн 76-78 хувийг нас гүйцсэн буюу хөгширсөн мод эзэлж байгаа гэсэн судлаачдын тооцоо байна. Монгол орны ой тодорхой эзэнгүй болсон хэн хүнгүй бид мэдэх билээ. Ойг ашиглах үед л эзэн гарч ирдэг болохоос ойгоо түймэр хортон шавжнаас хамгаалах, нөхөн сэргээх болохоор эзэн ховор болчихдог. Мөн цаг агаарын дулаарал, хүний үйл ажиллагаанаас үүсэх гал түймрийн сүйрэл.

Зөвхөн шатсан модыг үнэлж үзэхэд жил тутам 26-29 тэрбум төгрөгийн хохирол учирч байна… Иймээс ойн бодлогыг  шинээр боловсруулах асуудал нь туйлын тулгамдсан асуудал болоод байна.

Манай улсын онцлогт тохирсон ойн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хүрээнд ойн бодлого боловсруулах судалгааны багийн удирдагч, эрдэмтэн Ч.Доржсүрэн, Д.Энхсайхан нарын ахалсан эрдэмтэн, судлаач, мэргэжилтний багийхан гурав хуваагдан Баруун бүсийн аймаг (Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Архангай аймаг), Төвийн бүсийн аймаг (Сэлэнгэ, Төв, Булган,  Орхон, Дархан уул аймаг), Зүүн бүсийн аймаг (Хэнтий, Дорнод аймаг)-ын ой бүхий сумдын  нутагт  2011 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 1-нийг  хүртэлхи хугацаанд ажиллаад ирсэн байна. Монгол улсын ойн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд хийж байгаа ажээ.

2010 онд НҮБ-ын Хүнс хөдөө аж ауйн байгууллага (ХХААБ)-аас мэдээлж байгаагаар дэлхийн 143 улс, орон ойн бодлогын баримт бичигтэй болсон бөгөөд үүнээс 50 орчим хувь нь боловсруулагдаад 10 орчим жилийн нүүр үзэж байгаа ажээ. Жил бүр дунджаар 10 орчим улс үндэсний ойн бодлогыг боловсруулан гаргаж байна.

Ойн бодлого боловсруулах судалгааны багийн 2011 оны 3-р сарын 13-20-ны хооронд Архангай, Өвөрхангай аймагт ажиллаад иржээ. Архангай аймгийн БОАЖГ-ын ажилтнууд болон ой модтой харьцдаг 10 байгууллагын  28 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 3-р сарын 17-нд санал асуулгыг 14 хүний  бүрэлдэхүүнтэйгээр оролцооны аргаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.  Оролцож буй бүх хүмүүсээс бэлтгэсэн санал асуулгын хуудсын дагуу саналыг авсанаас гадна ойн нөхөн сэргээлт, ойн ашиглалт, хууль бус мод бэлтгэл болон бусад асуудлаар судалгаа явуулсан байна.
2011 оны 3-р сарын 10-наас 4-р сарын 01 хүртэлхи хугацаанд Завхан, Хөвсгөл аймагт мөн ажилласан байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ТХГН-ийн мэргэжилтэн, ойн нөхөрлөл, байгаль хамгаалагч, оюутан сурагч, багш нарт нийт 57 хүн, Улиастайд аймгийн бүх сумдын байгаль хамгаалагч, байцаагч, мэргэжилтэн нар оролцсон нийт 41 хүн,  Хөвсгөл аймгийн Мөрөнд ойн мэргэжлийн байгууллага, байгаль хамгаалагч, мэргэжилтэн, нөхөрлөл, төслийн ажилтан зэрэг нийт 20 хүн, Хатгалд ТХГН-ийн захиргаа, нөхөрлөл, байгаль хамгаалагч, мэргэжилтэн зэрэг 19 хүн, Түнэлд байгаль хамгаалагч, аж ахуйн нэгж, нөхөрлөл зэрэг 27 хүн бүгд 164 хүнд мөн оролцооны аргаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.


Тосонцэнгэл


Улиастай


Мөрөн


Хатгал

Түнэл

Дээрхи дөрвөн аймагт хэлэлцүүлэгт оролцож буй ойн нөхөрлөл, байгаль хамгаалагч, оюутан сурагч, багш, малчин, иргэдээс бэлтгэсэн асуултаар асуулгын хуудсыг бөглүүлж саналыг авсан бөгөөд судалгаа авах хүснэгтийн асуудал бүрээр нь бүлэглэн нэгтгэж үзвэл         1.Ойг хамгаалах талаар ямар ажил хийгдэж байна вэ? 2.Орон нутагт ойг нөхөн сэргээх талаар юу хийгдэж байна, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ? 3.Ой модыг зөв зохистой ашиглах талаар ямар ажил хийх шаардлагатай байна? 4.Орон нутагт ойн нөхөрлөлд тулгарч буй ямар бэрхшээл байна вэ? 5.Орон нутагт ойн нөхөрлөл яаж ажиллавал зохистой вэ?, 6. Ойн салбарт цаашид авч хэрэгжүүлэх ажлууд юу байна? 7. Орон нутгийн удирдлага ойн асуудалд хэрхэн анхаарч ажилладаг вэ? 8.Монгол орны ойд үндсэн ашиглалтын огтлолтыг хориглох талаар ямар саналтай байна? 9.Ойн бодлого боловсруулахад ямар асуудал оруулах саналтай байна? гэсэн асуудлуудад хариулт өгч санал хүсэлтээ илэрхийлсэн байна. 

Нутгийн иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага, байгаль хамгаалагч, байцаагч, төслийн ажилтан нарын хамтын оролцоотойгоор орон нутгийн удирдлага ойн асуудалд хэрхэн хандаж яаж оролцдог талаар санал, үнэлгээ авсан дүнгээс үзэхэд, 41.6% нь дунд, 38.7% нь муу, 16.6% нь сайн, 3.1% нь мэдэхгүй гэж санал гаргав. Судалгааны дүнг доорхи хүснэгтээр үзүүлж байна. Эндээс харахад, мод бэлтгэл явуулдаггүй, төсөл, хөтөлбөр тогтмол хэрэгжиж байгаа ТХГН-ын оролцогч талуудын удирдлагадаа өгч буй санал бусад газрынхаас харьцангуй сайн байна. Гэвч Хөвсгөл аймгийн хувьд авч үзэхэд 50% нь муу гэсэн үнэлэлт өгчээ.











Аймаг, сум

Сайн

Дунд

Муу

Мэдэхгүй

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

1

Түнэл сум

2

9.09

6

27.2

14

63.6

2

Хатгал тосгон

5

35.7

5

35.7

4

28.5

Хөвсгөл аймаг

7

19.4

11

30.5

18

50

1

Тосонцэнгэл сум

4

11.4

17

48.5

12

34.2

2

5.7

2

Улиастай хот

5

20

12

48

7

28

1

4

Завхан аймаг

9

15

29

48.3

19

31.6

3

5

Баруун бүс

16

16.6

40

41.6

37

38.7

3

3.1

Ойн бодлогод тулгамдсан ямар асуудал байгааг хамтын оролцооны аргаар судлахад ойн нөхөн сэргээлт, хуулийн асуудал, сургалт сурталчилгаа ой ашиглалт, ой хамгаалал, ойн нөхөрлөл асуудлуудыг хамгийн чухал гэж тодорхойлсон байна.

Эдгээр тулгамдсан асуудлын шалтгаан, түүнээс гарах арга зам, одоо юу хийж байна, цаашид юу хийх шаардлагатай байгаа талаар иргэдийн гаргасан саналыг хүснэгтээр нэгтгэн үзүүллээ.











Аймаг сум

Тулгамдсан
асуудал

Ойжуулалт нөхөн сэргээлт

Хууль

Сургалт
сурталчилгаа

Ой ашиглалт

Ой хамгаалал

Нөхөрлөл

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

Тоо

Хувь

1

Тосонцэнгэл

19

29.2

4

6.1

8

12.3

16

24.6

18

27.6

 

2

Улиастай хот

22

23.1

2

2.1

16

16.8

22

23.1

15

15.7

18

18.9

Завхан аймаг

41

29.2

6

4.2

24

17.1

38

27.1

33

23.5

18

18.9

1

Мөрөн

5

21.7

1

4.3

3

13

8

34.8

6

26

2

Түнэл сум

9

31

5

17.2

11

37.9

3

10.3

1

3.4

3

Хатгал

5

20

3

12

10

40

3

12

4

16

Хөвсгөл аймаг

19

25

1

1.3

11

14.4

29

38.1

6

7.8

11

14.4

Баруун бүс

60

25.3

7

2.9

35

14.7

67

28.2

39

16.4

29

12.2

 

 

Шалтгаан

1

Тосонцэнгэл

36

70.5

1

1.9

2

3.9

2

3.9

10

19.6

Завхан аймаг

36

70.5

1

1.9

2

3.9

2

3.9

10

19.6

1

Мөрөн

3

12

2

8

20

80

2

Түнэл

1

4.7

1

4.7

15

71.4

1

4.7

3

14.2

3

Хатгал

2

9.09

4

18.1

13

59

1

4.5

2

9.09

Хөвсгөл аймаг

6

8.8

2

2.9

5

7.3

48

70.5

2

2.9

5

7.3

Баруун бүс

42

35.2

3

2.5

7

5.8

50

42

12

10

5

4.2

 

 

Гарах арга зам

1

Тосонцэнгэл

29

49.1

6

10.1

19

32.2

5

8.4

2

Улиастай хот

18

22.2

31

38.2

19

23.4

9

11.1

4

4.9

Завхан аймаг

47

33.5

6

10.1

50

35.7

24

17.1

9

11.1

4

4.9

1

Мөрөн

8

25

7

21.8

5

15.6

7

21.8

5

15.6

2

Түнэл сум

2

5.2

10

26.3

14

36.8

12

31.5

3

Хатгал

7

25

9

32.1

1

3.5

3

10.7

8

28.5

Хөвсгөл аймаг

17

17.3

7

7.1

24

24.4

22

22.4

8

8.1

20

20.4

Баруун бүс

64

26.8

13

5.4

74

31

46

19.3

17

7.1

24

10

 

 

Одоо юу хийж
байна вэ?

1

Мөрөн

3

27.2

3

27.2

5

45.4

2

Түнэл сум

3

60

2

40

3

Хатгал

2

15.3

2

15.3

2

15.3

1

7.6

6

46.1

Хөвсгөл аймаг

2

6.8

5

17.2

8

27.5

1

3.4

13

44.8

Баруун бүс

2

6.8

5

17.2

8

27.5

1

3.4

13

44.8

Монгол орны ойн бодлогод ийнхүү ард түмэн, оролцогч бүх талуудаас өргөн хүрээтэй санал авч байгаа нь газарт  буусан, үр дүнтэй шинээр бодлого боловсруулах ажлын эхлэл болж байна.

                                "Ногоон ертөнц байгаль орчин" ТББ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж