Brad хүүхэд асрагчдаа 150 мянгаар цалинжуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Brad хүүхэд асрагчдаа 150 мянгаар цалинжуулна

Холливуудын хамгийн баян хосуудын нэг Brad Pitt, Angelina Jolie нар хэдэн саяар тоологдох их хөрөнгөтэй. Тэд зургаан хүүхдийнхээ ирээдүйд хамгийн их санаа тавьдаг ба хүүхэд асрагчдаа 150 мянган долларын цалин өгөхөөр шийджээ. Одоогоор тэдний зургаан хүүхэд тус бүрдээ нэг асрагчтай ба хосууд маш чадварлаг нэг л асрагчтай болохыг хүсэж байгаа аж.

Тэдний амлаад байгаа 150 мянган долларын цалин нь багш, гал сөнөөгч, цагдаа зэрэг мэргэжлийн хүмүүсийн авдаг дундаж цалингаас хоёр дахин их мөнгө хэмээн The Sun сэтгүүлд мэдээлжээ.

Өндөр цалинтай энэхүү ажлын санал олон хүний мөрөөдөл болоод байгаа ч хосууд маш өндөр шалгуур тавих аж. Олон орны хэлээр чөлөөтэй ярьдаг, хүүхдийн хүмүүжил, болосврол, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх талаар боловсрол эзэмшсэн тодорхой зэрэгтэй, олон талын авьяастай байхыг нэн тэргүүнд чухалчилж байгаа гэнэ.

Хэдийгээр өндөр цалинтай ч зургаан хүүхдэд анхаарал тавьж, бүх асуудлыг шийднэ гэдэг амаргүй ажил биз ээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж