Цэргийн баяраар ахмадууд байртай болно

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Цэргийн баяраар ахмадууд байртай болно

Засгийн газрын шийдвэрээр 2008 онд ахмад дайчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 35 сая төгрөгтэй дүйцэх нэг өрөө байр олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам хамтран судалгаа хийж 1626 ахмад дайчинд байр өгөхөөр болсон. 1939 оны Халх голын дайнд оролцсон 162, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 888 ахмад дайчинд өнгөрсөн жил байр олгожоээ.  Харин үлдсэн ахмадуудад ирэх тавдугаар сарын сүүлч гэхэд байрных нь түлхүүрийг гардуулахаар ажиллаж байгаа гэнэ. Эхний ээлжинд энэ сарын 18 буюу цэргийн баяраар 74 ахмад дайчинд байр олгохоор төлөвлөжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж