Emma Watson сургуулиа орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Emma Watson сургуулиа орхилоо

Harry
Potter
киноны од Emma Watson Brown-ы их сургуулиа орхихоор шийдсэн ба ирэх
намраас өөр сургуульд орох болсон тухайгаа мэдээлжээ.

Сургуулиасаа гарах болсон шалтгаанаа “Ангийн
оюутнууд болон нийт сургуулийнхан надтай эвгүй харьцдаг. Хичээл дээр зөв
хариулахад “Баяр хүргэе, чамайг Грифендорын 3 оноогоор шагналаа” гэх мэт. Энэ
бол нэг удаагийн хэрэг биш. Байнга иймэрхүү зүйл давтагддаг. Мөн тэд намайг
үргэлж
Harry
Potter
-той холбон ёжилж шоолж байдаг. Тийм болохоор би
сургуулиа солих нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Алдартай хүмүүс олноороо
суралцдаг
Yale
юм уу NYU-д суралцана гэж бодож байна. Тэнд суралцаж
буй оюутнууд намайг энгийн оюутан гэдгээр маань хүлээж авч, найрсаг харьцана
гэдэгт итгэлтэй байна” хэмээн тайлбарлажээ.

Тэрбээр шалгалтуудаа өндөр оноотой өгсөн
учраас сургууль шилжин суралцахад асуудал үүсэхгүй гэсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж