Renee Zellweger TH-ын нүүр царай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Renee Zellweger TH-ын нүүр царай боллоо

Холливуудын хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг жүжигчин
Renee Zellweger Tommy
Hilfiger
брэндийн шинэ загварын цүнхний зар сурталчилгааны нүүр
царайгаар ажиллахаар болжээ.

Энэхү ү шинэ цүнхний коллекци нь эмэгтэйчүүдийн хөхний
эрүүл мэндийн төлөө олон улсын байгууллагад туслах зорилгоор гаргаж буй тав
дахь удаагийн коллекци аж.

Зар сурталчилгааны зураг авалтад гэрэл зурагчнаар нь Alexi Lubomirski ажилласан ба
шинэ загварын цүнхнүүд ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гарах юм.

“Гэр бүлийнхэн, найз нөхөд болон таньдаг хүмүүсээс нь хэн
нэгэн нь хөхний хорт хавдраар өвчилж байсан хүмүүс олон. Миний хүрээнд нь
энэхүү өвчинтэй тэмцэж буй эмэгтэй байгаа. Тийм учраас хөхний хорт хавдраас
урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол, эрт үед нь оношлох оношлогооны төвүүд
байгуулах зэрэг олон талын үйл ажиллагаанд
Tommy Hilfiger хамтран ажилладаг. Тиймээс би энэхүү
буянтай үйлсэд гар бие оролцож байгаадаа талархаж байна” хэмээн ярьжээ.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж