Ч.Ганхуяг сайд папараци хийв

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуяг сайд папараци хийв

Сурвалжлагч, гэрэл зурагчдын дуран хараанд онилогддог Сангийн дэд сайд Ч.Ганхуяг энэ удаад сэтгүүлчдийн зургийг папарацидав.

Уг нь дэд сайд Төрийн ордны мэдээллийн танхимд хэвлэлийн бага хуралд оролцохоор яаравчлан ирсэн. Тэгснээ гэнэт яасан ч юм бэ, мэдээллийн танхимаас шилэн халхавчаар тусгаарласан байсан сэтгүүлчдийн өрөөнд гүйгээд ороод ирсэн. Яг энэ үед хэвлэлийн бага хурал эхлэхийг хүлээж байсан ганц нэг сэтгүүлч, оператор буйдан налсан шигээ зүүрмэглэж байж. Мэдээллийн танхимтай залгаа байдаг сэтгүүлчдийн өрөөндөө тэд хөлөө амрааж, аяга халуун кофе оочилж, зарим нь мэдээ мэдээллээ шууд интернэтэээр ажил руугаа “савж” суудаг. Тэр бүр албаны хүмүүс орж гараад байдаггүй өрөөндөө хэрэндээ л тааваараа тухалдаг гэх үү дээ. Харин хурлаас хоцрох шахам гүйж орж ирсэн Ч.Ганхуяг сайд буйдан дээр зүүрмэглэж байгаа сэтгүүлчдийг хараад ихэд олзуурхан “Аанхаан, та нар ингэж ажлаа хийж байдаг юм бий вий, зургийг нь авна аа” гэж хошигноод гар утсаараа зургийг нь шархийтэл дарчихаад гүйхээрээ гарч одов. Уг нь хашир гадуур хувцсаа сэтгүүлчдийн өрөөнд түр тавих гэж орж ирсэн бололтой. “Үүнийг энд орхичихьё” гэж ганган хар пальтогоо шидэж орхино лээ. Хэдхэн хормын өмнө амаа ангайж унтаж байгаад сайдын дуран авайд өртсөнөө ч мэдээгүй сэтгүүлчид ч зэрэг шахам хэвлэлийн бага хурал руугаа яаравчлан.

Үүгээр дахин сануулахад буйдан дээр зүүрмэглэж байсан мэргэжил нэгт нөхөд маань дэд сайдаасаа сонирхолтой агшны зургаа дурсгал болгож авч болох л юм даа.

А.АНУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж