Тусгай албаныхан Түвдийн сүмд хоёр хүнийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Тусгай албаныхан Түвдийн сүмд хоёр хүнийг хөнөөв

Түвдийн нэгэн сүмд Хятадын тусгай алба­ныхан хоёр хүнийг хөнөөсөн гэж нутгийн хүмүүсийн мэдээнээс үн­дэслэн ВВС дамжуулжээ. Тэдний яриа­гаар амь үрэгдэгсэд 300 гаруй лам нарыг баривчлахыг эсэргүүцэн өмөөрсөн гэнэ.

Өмнө нь Түвдээс Хятадын тусгай алба­ныхан Киртийн сүмд тусгай ажиллагаа явуулан лам нарыг өөр газарт шилжүүлэн “эх оронч үзэлд” сургах гэж байгаа тухай  мэдээлэл ирж байжээ.

Гуравдугаар сарын дундуур энэ хийдийн 21 настай лам эсэргүүцлийн уриа хэлж байгаад өөрийгөө шатаасан хэрэг гарсан юм. Түүнээс хойш тэнд цаг­даа болон  нутгийн иргэдийн хоо­ронд мөргөлдөөн гарсаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж