
Ерөнхийлөгч Барак Обама засгийн эрхийг авснаасаа хойш гурав дахь удаагаа Османы Туркт армянчуудыг хоморголон устгасан хар өдөрт зориулсан мэдэгдэлдээ түүнийг “геноцит” гэж мэдэгдсэнгүй мөн турк болон армянчуудад хандан харилцаагаа сайжруулахыг уриалжээ.
“1915 онд болсон хэрэг явдлын талаарх би өөрийн үзэл бодлоо нэг биш удаа хуваалцаж байсан. Түүхийг үзэх миний бодол, санаа хувираагүй байна. Баримтыг шударгаар хүлээн зөвшөөрөх нь бүгдийн сонирхолд нийцнэ” гэж Обама мэдэгдэлдээ өгүүлсэн байв. Армянчуудыг хоморголон устгасан баримтыг хүлээн зөвшөөрөхөө Обама нэр дэвших үеэр хэлсэн боловч өнөөг хүртэл амлалтаа биелүүлээгүй байна.
Ням гаригт армянчуудыг хоморголон устгасан хэргийн хохирогчдын дурсгалыг Армян, Уулын Карабах, гадаад орнууд дахь армянчуудын нийгэмлэг хүндэтгэв.