
Египетийн ерөнхий прокурор Абдель Мегид Махмуд ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн авлига болон аллагад хамаатай хэргийг мөрдөхийн тулд түүнийг урьдчилан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгах шийдвэр гаргажээ.
Прокурорын ажлын хэсэг Шарм-эш-Шейхад ирэн экс ерөнхийлөгчөөс байцаалт авч байна. Дөрөвдүгээр сарын 12-нд түүнээс байцаалт авах үеэр Мубаракийн зүрхээр хатгуулан эмнэлэгт хүргэгджээ.
Дөрөвдүгээр сарын 13-нд ерөнхий прокурорын газар Мубарак ба түүний хоёр хүүг баривчлах шийдвэр гарган тэр өдөртөө хоёр хүүг нь шоронд хорив. Мөн 21-ний өдөр эмч нарын хэсэг Мубаракийг үзэж, түүнийг хорьж болох эсэх талаар онош гаргасан гэнэ.