Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 26

 Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-нд Оюуны өмчийн дэлхийн өдрийг (World Intellectual Property Day) тэмдэглэдэг. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (World Intellectual Property Organization, WIPO) ерөнхий чуулган 1999 оны аравдугаар сард  энэ баярыг анх санаачлан бий болгожээ.Генеральная ассамблея Всемирной организации интеллектуальной собственности       

Өнөөдөр атомын цахилгаан станцын осол болон сүйрлээр үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд гарсан осол хүн төрөлхтөний түүхэн дэх техногенийн сүйрлийн гунигт хар өдөр болон тэмдэглэгдсэн юм.
    

Энэ өдөр төржээ

Британийн адмирал Нельсоны хайртай эмэгтэй Эмма Гамильтон (1765.04.26-1814.01.15)

Эмма Гамильтон 1765 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чешир мужийн маш ядуу айлд төржээ. Эцгийгээ нас барсаны дараа эхийн хамт Лондонд ирэв.

Түүний гоо үзэсгэлэнд биширсэн замбраагүй араншинтай язгууртан  гэгдэх Чарльз Гревиль өөрийн эдлэндээ түүнийг эхийнх нь хамт авчирчээ. Тэр өрөнд унаж авга лорд Вильяам Гамильтонд Эммаг худалджээ Авга нь Италид элчин байлаа. Лорд Вильям Гамильтон урлагт дуртай нэгэн байю. Тиймээс Эммаг уран бүтээлч болгохоор дуу хөгжим, гадаад хэлний багш хөлслөн сургав. Мөн язгууртний дэг журамд суралцуулжээ. Нээлттэй, тусархаг Эмма зарцаасаа эхлээд дээдсийн хүрээнийхний хайрыг булаасан байлаа.

Тэрээр Неаполийн хатан хаан Мария Каролинагийн ойрын найз нь болж чаджээ. “Ийм эмэгтэй бага зэргийн засвар, тордолтын дараа дипломатын эхнэр болж чадна” гэж лорд шийдээд Эммаг эхнэрээ болгожээ. Гэтэл түүний амьдрал санаснаар болсонгүй. Эмма адмирал Нельсонтай танилцаад тэдний бие биедээ сэтгэлтэй болов. Нельсоны хувьд Неапольд ирэхдээ Наполеоныг буулган авсан учраас түүнтэй эн зэрэгцэх баатар байсангүй. Тиймээс ч тэдний хайр сэтгэл элдэв хэл амыг үл тоон  цэцэглэж байлаа. Нельсон адмирал учраас эхнэрээ орхиж болохгүй байсан гэдэг. Эмма нь өөрийн хөгшин нөхрөө бас л орхиж зүрхэлсэнгүй.

Трафальгарын домогт байлдаанд Нельсон үхлийн шарх авсан байлаа. Түүнийг нас барсны дараа Эммагийн амьдрал бүрэн эргэв. Лордын зээ хуучин амраг  Чарльз Гревиль нь Эммаг байрнаасаа хөөсөн байлаа. Хатан хаан түүнд Гамильтоны гэрээслэлийн дагуу амласан тэтгэмжийг өгөхөөс татгалзав. Эмма өрөнд орж шоронд сууж үзэв. Хэдийгээр шоронгоос гарсан ч дахин баривчлагдах аюул тулгарсан учир тэрээр Францад зугтан гарчээ. Францад байхдаа өдөр ирэх тусам ядуурч, эцэстээ дээврийн хонгилд орогнохоос өөр сонголт үлдсэнгүй. Ингэж байсаар 1814 оны нэгдүгээр сарын 15-нд нас баржээ.
Эммаг сүүлчийн замд нь үдэхээр Кале боомтод адмиралын дурсгалыг хүндэтгэж байсан Английн бүх хөлөг онгоцнуудын усан цэрэг, офицерүүд ирсэн байжээ.

Энэ өдөр таалал төгсчээ

Английн зохиолч, нийтлэгч Даниэль Дефо (1731.04.26)
 
Даниэль Дефо 1660-аад онд Лондоноос холгүй Криплгейт хотноо махны худалдаачны гэр бүлд төржээ. Эцэг нь түүнийг шашны сургуульд өгсөн ч тэрээр лам болох сонирхолгүй байв. Тэр дарсны наймаачин болохоор шийдээд Европын бүх дарс үйлдвэрлэгч орноор явжээ.

Залуудаа II Яков Стюарт хааны эсрэг бослогод оролцон хэмжээлэшгүй эрхт хаант засаглал тогтоохын эсрэг байв. Уран зохиолын эхлэлээ худалдаа наймааг алдаршуулсан шог өгүүлэл, шүлгээр эхэлсэн гэдэг. Хурц шог зохиолынхоо төлөө тэр хэд хэдэн удаа баривчлагдаж байлаа. Парламентын спикер, хожим ерөнхий сайд болсон Роберт Харлийн оролцоотойгоор түүнийг сулласан ажээ. Тэр Дефог Англи, Шотландын нутаг дэвсгэрт мэдээлэл цуглуулах нууц туршуул болгон ашиглаж байсан гэнэ.

Тэрээр 1704 оноос Засгийн газарт ажиллан өөрийн алдартай тогтмол хэвлэл “Ревью”-даа өгүүлэл бичиж редактор хийж байлаа. Тэрээр 1719 онд нэр алдар авчирсан “Робинзон Крузогийн амьдрал ба гайхалтай адал явдал” гэсэн номоо гаргасан байв. Зохиол нь маш амжилттай байсан учир тэрээр үргэлжлэлийг нь бичээд төдийлөн амжилт олсонгүй. Дефогийн ном нь Номхон далайн эзгүй аралд дөрвөн жилийг өнгөрөөсөн шотланд далайчин Силькиркийн амьдралаас үндэслэгдсэн байв. Онцгой тохиолдолд хүний хүч чадал, боломжийн талаар өгүүлсэн уг ном дэлхийн уран зохиолд Фауст, Кихот ноёны хамт үе үеийнхэнд бишрэгдэж ирсэн юм.

Дефо «Моль Флендерсийн баяр басгалан ба зовлон гуниг» (1722), «Аз жаргалтай куртизанка буюу Роксана» (1724), «Алдарт ахмад Синглтоны далайн дээрэмчний гавьяа ба адал явдал» (1720), «Хурандаа Жекийн түүх» (1722) зэрэг романууд бичсэн ч тэд нар нь Робинзоноо гүйцсэнгүй.

Даниэль Дефо 1731 оны дөрөвдүгээр сарын 26-нд Мурфилдс хотноо нас баржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж