LG шинэ смартфоноо танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

LG шинэ смартфоноо танилцууллаа

LG компани Optimus Big смартфоноо албан ёсоор танилцууллаа. Тус компани шинэ загварын нээлтийг LG LU6800 нэрийн дор Өмнөд Солонгост хийсэн ба хэсэг хугацаанд гадаад улсуудад худалдаалахгүй бололтой.

LU6800 смартфон нь Android Froyo 2.2 үйлдлийн систем дээр ажиллах бөгөөд 4,3 инчийн хэмжээтэй WVGA дэлгэцтэй ажээ.

 Түүнчлэн таван мегапикселийн автомат фокус бүхий камер, нэг гегагерцийн хүчин чадал бүхий процессортой юм. Optimus Big загвар дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн худалдаанд гарч эхэлнэ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж