Бразил тоглогч драфтад нэрээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Бразил тоглогч драфтад нэрээ дэвшүүллээ

NBA-ын плей-оффын эхний шатны тоглолтууд ширүүхэн болж байгаа энэ үед залуу тоглогчид өөрсдийн ирээдүйгээ тус лигтэй холбохоор энэ жилийн драфтад нэрээ дэвшүүлсээр байна. Сүүлийн үед сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа бразил төвийн тоглогч Лукас Ногуейра албан ёсоор нэрээ драфтад бичүүлжээ.

 Арван найман настай тэрбээр 212 см өндөртэй бөгөөд драфтад нэрээ дэвшүүлснээр багуудын бэлтгэлд албан ёсоор хамрагдах боломжтой болж байгаа юм. Зуны бэлтгэлд сайн байж гэмээнэ драфтын эхний тойрогт хэдээр жагсах нь шалтгаална.

Өнгөрсөн оны долдугаар сард Сан Антонио хотод болсон FIBA-гийн 18-аас доош насныхны аварга шалгаруулах тэмцээнд сайн тоглосон Ногуейра NBA-ын мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татсан. Одоогоор 212 см өндөртэй өсвөр насны хүү цаашдаа ч өсөх магадлалтай бөгөөд хамгаалалтад сайн тоглодог аж.

Испаний “Эстудиантес”-т тоглодог түүнээс өмнө гурван гадаад тоглогч 2011 оны драфтад нэрээ өгсөн. Мэргэжилтнүүдийн таамгаар Бразил хүү драфтын эхний тойргийн сүүлийн байруудаар NBA-д элсэх магадлалтай байгаа аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж