О.Баярсүх агсны нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

О.Баярсүх агсны нэрэмжит тэмцээн болно

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэргүүн тоглогч О.Баярсүх агсны нэрэмжит сагсан бөмбөгийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

МСБХ, “MCS-Алтайн Бүргэдүүд”, “Хасын хүлгүүд” багаас хамтран зохион байгуулах тус тэмцээн энэ сарын 28-наас тавдугаар сарын 1-ний хооронд Спортын төв ордны А зааланд болох юм. Тэмцээн эрэгтэйчүүдийн 35-39, 40-44, 45 наснаас дээш гэсэн гурван ангиллаар зохиогдох ажээ.

Тэмцээний техникийн зөвлөгөөн лхагва гаригт 16.00 цагаас СТО-д болно. Тэмцээнд оролцох эрхийн төлбөр багийн 100 мянган төгрөг юм байна. 

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96662389 утсаар лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж