Морьтой жагсагч машинд дайруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Морьтой жагсагч машинд дайруулжээ

 “Гал  үндэстэн” холбооноос зохион байгуулсан жагсаалд оролцогч Өвөрхангай аймгийн харьяат Б төв талбай дээр болсон жагсаалаас буцаж яваад машинд мөргүүлсэн байна. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газраас тодруулахад “Энэ  сарын 24-ны 18:10 цагийн орчим иргэн Б-г  Баянзүрхийн товчооны орчимд морьтой зам хөндлөн гарч явахад  нь Хан-Уул дүүргийн V дугаар хорооны оршин суугч Б нь “Портер” маркын машинаар шүргэсэн  байсан. Хохирогч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, ослын  дараа Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж авсан. Одоо өвчтөний бие сайн байгаа.  Дээрх зам, тээврийн ослыг  Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг шалгаж байна” гэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж