Бадминтоны Азийн аваргад Хятад ноёлов

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Бадминтоны Азийн аваргад Хятад ноёлов

Бадминтоны Ази тивийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн Хятадын Сичуань мужид зургаа хоногийн турш үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд талбайн эзэн хятадууд ноёрхлоо тогтоосон байна.

Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан, олимп, тив, дэлхийн аварга, Хятадын Лин Дан шигшээ тоглолтод нутаг нэгт Бао Чунлайтай таарч, илт илүүрхэн хожсоноор эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргалсан бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн л Хятад тамирчдын хооронд дуэл болж, дэлхийн чансааны №2 Ван Юйхан алтан медалийн эзэн болжээ.

Хятадын тамирчид нутгийнхаа дэвжээнд илүүрхэж, таван алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медаль хүртсэнээр Азийн аварга гэсэн цолыг бүх төрөлд хүртсэн юм. Харин Японы шигшээ багаас ганцхан эрэгтэй хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн нь багийн дүнгээр хоёрт орох үзүүлэлт болжээ.  

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж