
“Буллс”-ын ерөнхий дасгалжуулагч Том Тибодиеу хэвлэлийнхэнд бүх одод холбогчийн зүүн шагайнд зовиур байгаа, гэхдээ ямар нэг хугарал, аюултай зүйл байхгүй гэжээ. Индианаполис хотноо болсон дөрөв дэх тоглолтын эхний үед Роуз хазгай гишгэсэн. Улмаар баг нь 89:84 харьцаагаар хожигдсон юм. Хэдийгээр хөл зовиурлаж байсан ч Роуз уг цувралыг шууд дуусгах зорилготой талбайд тоглосоор байсан бөгөөд 15 оноо, 10 оновчтой дамжуулалт хийсэн байна.
Улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авах нь тодорхой болоод байгаа Роуз цувралын тав дахь тоглолтод орох эсэх нь шийдэгдээгүй байгаа ч “Буллс”-ын эргэн ирэлтийг авчирсан тэрбээр эхний шатыг тав дахь тоглолтоор дуусгаж амрахыг хүсч байгаа нь ойлгомжтой.